Н.Төгсцогтын өрсөлдөгч Намиб улсын тамирчин болж өөрчлөгджээ

Н.Төгсцогтын өрсөлдөгч Намиб улсын тамирчин болж өөрчлөгджээ

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт маргааш/2022.01.22/ мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Намиб Улсын тамирчин Сакариа Лукастай хийнэ. Тэд 57.2 кг-ын жинд өрсөлдөх бөгөөд өчигдөр жингээ үзүүлжээ.  

Төлөвлөгөө ёсоор Н.Төгсцогт АНУ-ын боксчин Виктор Пасильястай тулалдах байсан ч тэрбээр коронавирусийн халдвар авсан тул тэмцээнд оролцох боломжгүй болсон юм. Сакариа Лукас нь 37 настай бөгөөд мэргэжлийн боксын рингэнээ 24 тулаан хийснээс нэг л удаа ялагдал хүлээж байжээ. Харин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хөл тавьснаасаа хойш 14 тулаан хийж, 12-т нь ялалт байгуулсан юм.

Намиб Улсын тамирчин Сакариа Лукас

Намиб Улсын тамирчин Сакариа Лукас