ШУУРХАЙ: Цагаан сарын барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй, түүнээс хойш барилдаж болно гэж шийджээ

ШУУРХАЙ: Цагаан сарын барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй, түүнээс хойш барилдаж болно гэж шийджээ

Улсын Онцгой комиссоос энэ жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг зохион байгуулахыг зөвшөөрөөд буй. Тэгвэл тус барилдаанд допингийн асуудалд холбогдсон бөхчүүдийг барилдуудах эсэх нь тодорхойгүй байсан бөгөөд өчигдөр /2022.01.21/ Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид энэ асуудлыг шийджээ.

Тодруулбал, Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нарыг энэ жилийн Цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдаанд барилдуулахгүй, харин үүнээс хойш барилдаж болно гэсэн шийдвэр гаргасан талаар эх сурвалж бидэнд мэдээлэв. 

Ташрамд өгүүлэхэд, Монголын Үндэсний бөхийн холбоо нь энэ сарын 13-ны өдөр допингийн асуудлаар барилдах эрхээ 11 сараар хасуулаад байсан Улсын даян аварга Н.Батсуурыг 2022 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр болох "Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх" барилдаанд бүртгэн барилдуулж болно гэсэн шийдвэрийг гаргасан байдаг. Гэсэн ч энэ хэсэг бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, барилдааныг цуцалж, улмаар Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын бөхчүүдийг сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд оролцуулах эсэх нь тодорхойгүй байсныг ийнхүү шийджээ. 

Улсын арслан Р.Пүрэвдагва




Улаанбаатарт 29 градус дулаан байна

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

5 цагийн өмнө