Э.Оюунболд нарт “өршөөл үзүүлж” 100 жилийн ой, заал танхимд барилдах эрх олгохыг Хэнтийн бөхийн холбооноос хүсжээ

Э.Оюунболд нарт “өршөөл үзүүлж” 100 жилийн ой, заал танхимд барилдах эрх олгохыг Хэнтийн бөхийн холбооноос хүсжээ

Өчигдөр /2022.01.21/ Монгол Үндэсний бөхийн холбоо хуралдаж, Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нарыг удахгүй болох “Цагаан сарын барилдаан”-д барилдуулах эсэх зэрэг асуудлаар хуралдсан тодорхой шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг цагаан сарын барилдаанд өнжүүлж, харин үүнээс хойших барилдаанд барилдаж болно гэсэн шийдвэрийг гаргасан байгаа юм.

Тэгвэл тус хурлын үеэр Үндэсний бөхийн холбооны Хэнтий аймаг дахь салбарнаас, “допингийн асуудалд ороод байгаа таван аймаг (Архангай, Баянхонгор, Ховд, Хэнтий, Увс) 7 бөхөд энэ жил болох Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн их баяр наадамд барилдуулах нэг удаагийн өршөөл үзүүлэх, заал танхимын барилдаанд оролцуулах эрхийн талаар нааштай шийдвэр гаргах хэрэгтэй байна” гэсэн утгатай бичгийг илгээжээ.

Тухайлбал, Хэнтий аймгийн харьяат Э.Оюунболд нарын бөхчүүд допингийн асуудалд нэр холбогдож, барилдах эрхийг МҮБХ-ноос тодорхой хугацаанд хасаад байгаа билээ. 

Үндэсний бөхийн холбооны Хэнтий аймаг дахь салбарын хүсэлт




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө