Моллаей: Ковидын шинжилгээний хариу эерэг гарсан ч Парисын тэмцээнд явна гэж найдаж байна

Моллаей: Ковидын шинжилгээний хариу эерэг гарсан ч Парисын тэмцээнд явна гэж найдаж байна

Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт Саид Моллаей коронавирусийн халдвар авчээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Харамсалтай нь, миний Covid-19-ийн шинжилгээний хариу эерэг гарлаа. Вакциныхаа бүүстер тунд хамрагдаад хоёр долоо хоноод байсан юм. Бие маань сайн байгаа. Шинжилгээ л эерэг гарлаа. Парисын тэмцээнд явна гэж найдаж байна. Хэрэв чадахгүй бол дараагийнхаа тэмцээнд бэлдэнэ. Та бүхэнд сайн сайхны хүсье” гэжээ. Саид Моллаей өдгөө Германд бэлтгэл сургуулилалтаа хийж буй юм байна. 




Улаанбаатарт 19 градус дулаан байна

6 цагийн өмнө

Шуурхай мэдээ