Монголын "Stalwart Esport" баг 70 мянган ам.долларын шагнал хүртлээ

Монголын "Stalwart Esport" баг 70 мянган ам.долларын шагнал хүртлээ

Цахим спортын PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2021"-ийн финалын тоглолт үргэлжилж шилдгүүд тодорч байна.

Дэлхийн шилдэг 16 баг 6 сая ам.долларын төлөө өрсөлдөж буй уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй "Stalwart Esport" баг 3 өдрийн 18 тоглолтын дараа нийт 140 оноо авч 7 дугаар байр эзэлж 70 мянган ам.долларын шагнал хүртлээ. Өнгөрсөн жилийн аварга Хятад улсын төлөөлөл Nova Esports баг энэ жил дахин түрүүлж аваргаа хамгааллаа. Энэ жил хоёр дахь удаа зохиогдож буй PUBG Mobile-ийн ДАШТ-ий анхны буюу өнгөрсөн жилийн тэмцээнд Монгол Улсын төлөөлөл Zeus Esports /Одоогоор IHC Esports/ баг 3 дугаар байрыг эзэлж байсан юм.