Пара цанын ДАШТ-д Ц.Дашдорж 10, Б.Ганболд 13 дугаар байрт оржээ

Пара цанын ДАШТ-д Ц.Дашдорж 10, Б.Ганболд 13 дугаар байрт оржээ

Норверги улсын Лиллехаммер хотод пара цанын ДАШТ энэ сарын 8-24-нд болов.

Тэмцээний 20 км-ын зайд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор хоёр тамирчин 20 км-ын зайд өрсөлдөхөд Ц.Дашдорж 10, Б.Ганболд 13 дугаар байрт орлоо. Тэд үргэлжлүүлэн Швед улсад энэ сарын 24-29-нд болох Дэлхийн цомын тэмцээний гурван зайд уралдах юм.

Б.Ганболд нь “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд Ц.Дашдорж дээрх хоёр тэмцээний дүнгээс харгалзан “Бээжин-2022” паралимпын наадамд өрсөлдөх эсэх нь шийдэгдэнэ.