ЦЕГ-аас Эхлэл брэндэд хандаж “иргэдийн байршлыг тодорхойлж, дүрсийг харуулах GPS тохиргоог” суулгахыг хүссэн бичиг явуулжээ

ЦЕГ-аас Эхлэл брэндэд хандаж “иргэдийн байршлыг тодорхойлж, дүрсийг харуулах GPS тохиргоог” суулгахыг хүссэн бичиг явуулжээ

ЦЕГ-аас Эхлэл брэндэд хандан иргэдийн гар утасны байршлыг автоматаар тодорхойлж, дүрсийг харуулах GPS тохиргоог суулгахыг хүсжээ.

Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс “Эхлэл смарт фон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Төгөлдөрт хандан хамтран ажиллах хүсэлт гаргасан байна. Тус хүсэлтэд, “Монгол улсад гар утас, түүний дагалдах хэрэгсэл үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч тул өөрсдийн үйлдвэрлэж буй гар утас дээрээ иргэний гар утасны байршлыг автоматаар тодорхойлох, дүрсийг харах, интернет, GPS тохиргоог нь идэвхжүүлэх тохиргоонуудыг хийж, хамтран ажиллана уу” гэх утга бүхий хүсэлт гаргасан байна. Энэ нь нэг ёсондоо иргэдийн хувийн нууцлал алдагдах бүрэн бололцоог бий болгож буй нэг хэлбэр юм.