Жүжигчин М.Оргилын хүү Ливерпүүлийн дээд зэрэглэлийн сонгон шалгаруулалтад тэнцжээ

Жүжигчин М.Оргилын хүү Ливерпүүлийн дээд зэрэглэлийн сонгон шалгаруулалтад тэнцжээ

Жүжигчин М.Оргилын хүү н.Хүлэг Ливерпүүлийн олон улсын хөл бөмбөгийн академийн элит буюу дээд зэрэглэлийн сонгон шалгаруулалтад тэнцжээ.

Тэрбээр энэ талаар цахим хуудаснаа, “Хүлэг хүү бид 2-ын түүхэн мөч. Хүү бид хоёр Ливерпүүлийн олон улсын хөл бөмбөгийн академийн элит буюу дээд зэрэглэлийн сонгон шалгаруулалтад бүртгүүлж 11р сарын 17-нд оролцоод хариугаа хүлээж суутал "Танай хүүд авьяас байна гэж бид үзэж байгаа тул сонгогдлоо, бэлтгэлдээ ирж оролцоно уу!" гэсэн гайхалтай хариу авснаас хойш бэлтгэлээ хийсээр player card аа авж өнөөдөр албан ёсоор эрх нь нээгдэж багаа төлөөлж Ливерпүүлийн төлөөх анхны тоглолтоо CFA Escola багийн эсрэг хийлээ миний хүү” гэсэн байна.