Өмнөговь аймгийн иргэд “боомт нээлгэхгүй” гэж Л.Оюун-Эрдэнээс сөгдөж гуйна гэв

Өмнөговь аймгийн иргэд “боомт нээлгэхгүй” гэж Л.Оюун-Эрдэнээс сөгдөж гуйна гэв

Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн, Номгон сумын иргэдийн төлөөлөл өнөөдөр /2022.01.24/ хэвлэлийн хурал хийлээ. Тэд Өмнөговь аймгийн Цагаан дэл уул орчмоор гурав дахь боомт нээхийг эсэргүүцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг малчид, иргэдийн үгийг сонсохыг хүссэн юм. Учир нь гурав дахь боомт нээгдвэл Борзонгийн говь устаж үгүй болж, хоёр бөхт тэмээ бэлчээрлэх нутаггүй болно. Тиймээс Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдтэй уулзаж, тооцоо судалгааг дахин хийж, шийдвэрийг эргэж харахыг сөгдөж гуйхаа нутгийн иргэд илэрхийлсэн юм.