"Аймгуудын өрсөлдөх чадвар"-аар Дорноговь тэргүүлж, Булган сүүл мушгив

"Аймгуудын өрсөлдөх чадвар"-аар Дорноговь тэргүүлж, Булган сүүл мушгив

Өнөөдөр /2022.01.26/ Эдийн засаг бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г танилцууллаа.

Тус судалгааг дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд буюу 21 аймгийн эдийн засаг, Засаглал, Дэд бүтэц, Бизнес зэргээр шалгуур тавин харьцуулж үзсэн байна. Энэхүү судалгааг тус төвөөс арав дах жилдээ гаргаж байгаа бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 9 оноогоор нэмэгдсэн гэв. Эхний байранд өрсөлдөх чадвараараа тэргүүлж, Дорноговь аймаг 100 оноогоор жагссан бол удаах байранд Орхон аймаг оржээ. Харин гуравдугаар байранд Дархан уул, дөрөвдүгээр байранд Өмнөговь тус тус жагссан байна. Хамгийн сүүлд 36 оноогоор Булган аймаг өрсөлдөх чадвар муу аймгаар жагсжээ.