Иргэдийн ачааг хил, гаалиар хурдан нэвтрүүлж, “жолоочгүй тээвэр”-ийг турших чиглэлийг ЗГ-аас өгчээ

Иргэдийн ачааг хил, гаалиар хурдан нэвтрүүлж, “жолоочгүй тээвэр”-ийг турших чиглэлийг ЗГ-аас өгчээ

Өнөөдөр /2022.01.26/ болж байгаа Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явцын талаар хэлэлцэж байна.

Энэ үеэр иргэдийн ачаа тээврийг хил, гаалиар маш хурдан нэвртүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Мөн “Боомтын сэргэлт”-ийн бодлогын хүрээнд “Жолоочгүй тээвэр”-ийг маш хурдан турших чиглэлийг өгчээ. Учир нь БНХАУ-ын тал ч цар тахлын энэ үед “жолоочгүй тээвэр” нэвтрүүлэх шаардлагатай гэж буй ажээ.