Монголын эрчим хүчний сүлжээнээс "Оюутолгойг цахилгаанаар хангах" гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ Шангриллад болно

Монголын эрчим хүчний сүлжээнээс "Оюутолгойг цахилгаанаар хангах" гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ Шангриллад болно

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил өчигдөр /2022.01.25/ албан ёсоор эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Оюутолгой төслийг Монгол улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаанаар хангах гэрээг үзэглэнэ гэх мэдээлэл бий. 

Тэгвэл өнөөдөр /2022.01.26/ болж байгаа Засгийн газрын хурлаар “Оюутолгой дотоодоос цахилгаан авах гэрээнд гарын үсэг зураг эрхийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн” байна.

Ингэснээр Тавантолгой цахилгаан станц баригдаж боломж нээгдэж байгаа юм. Харин “Оюутолгой төслийг Монгол улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаанаар хангах гэрээнд гарын үсэг зурах” арга хэмжээ өнөөдөр /2022.01.26/ Шангрилла зочид буудалд болох ажээ.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө