С.Тавинбэх: Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах гэрээг 16:00 цагт албажуулна

С.Тавинбэх: Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах гэрээг 16:00 цагт албажуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан  шийдвэрийг холбогдох албаныхан танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах ажлын хэсгийн гэрээний төслийг хэлэлцэж дэмжжээ. Энэ талаар Эрчим хүчний сайд С.Тавинбэх мэдээлэл өглөө.

Тэрбээр “Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг  дотоодоос хангах ажлын хэсгээс оруулсан гэрээний төслийг хэлэлцэж дэмжлээ. Уг төсөл дэмжигдсэн учраас  бид өнөөдөр 16:00 цагаас Эрчим хүчний яам дээр Оюутолгойн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг албажуулахаар тохироод байна. Энэ гэрээ албажвал дор хаяж жилдээ өнөөдөр БНХАУ-аас импортоор авч байгаа Оюутолгойн цахилгаан эрчим хүчний төлбөр 120 сая ам.доллартай тэнцэхүйц борлуулалтыг Монгол Улсын эрчим хүчний салбарт авч үлдэх боломж бүрдэнэ.

Гэрээний төслийг хоёр ажлын хэсэг багагүй хугацаанд хэлэлцсэн. Би гэрээг Тавантолгой дулааны цахилгаан станц, Монгол Улсын эрчим хүчний салбарт техникийн шинэчиллийг хийх шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах, дэмжлэг болохуйц гэрээ эрх зүйн акт болсон гэж харж байна. Гэрээ 20 жилийн хугацаатай байгуулагдсан. Олон улсы гэрээ контрактын дагуу нэгж бүтээгдэхүүний үнийг эцэслэн тохирсон. Мөн жилд худалдан авах цахилгаан эрчим хүчний доод хэмжээг мөн тогтоосон байгаа" гэв. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: