“Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн түлхүүр гардуулах нээлттэй тендерыг удахгүй эхлүүлнэ гэж Г.Ёндон сайд мэдэгджээ

“Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн түлхүүр гардуулах нээлттэй тендерыг удахгүй эхлүүлнэ гэж Г.Ёндон сайд мэдэгджээ

Засгийн газрын өнөөдөр /2022.01.26/-ийн хурлаас гарсан зарим шийдвэрүүдийг сая Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар танилцуулсан.

Тэгвэл яг одоо Ерөнхий сайдын албан даалгаварын биелэлтийг хэлэлцэж байгаа аж. Энэ үеэр Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх ажлын асуудлаар Уул уурхайн сайд Г.Ёндон мэдээлэл хийсэн байна.

Тэрээр, "нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах, нээлттэй тендер шалгаруулах хуулийн этгээдтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн гэрээ байгуулах ажлыг тун удахгүй эхлүүлэх гэж байгаагаа” танилцуулсан байна. Тодруулбал, энэхүү баяжуулах үйлдвэр нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт ажээ.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө