Оюутолгойн гүний уурхайн ажил эхэлсний дараа Монголтой холбоотой "Туркойз Хилл Ресурс" зэрэг компаниудын хувьцаа ОГЦОМ өсжээ

Оюутолгойн гүний уурхайн ажил эхэлсний дараа Монголтой холбоотой "Туркойз Хилл Ресурс" зэрэг компаниудын хувьцаа ОГЦОМ өсжээ

Өчигдөр /2022.01.25/ Рио Тинто болон Монголын засгийн газар 6.93 тэрбум ам.долларын өртөг бүхий Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр тохиролцсоноо мэдэгдсэн. Тэгвэл үүний дараа олон улсын зах зээл дээр Монголтой холбоотой компаниудын хувьцаа өсжээ.

Тодруулбал,

Өчигдөр “Рио Тинто” компани Оюутолгой төсөл дахь Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларын өр бүрэн тэглэсэн батламж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын өр 2,3 тэрбум ам доллароор буурч, Монгол улсын эдийн засагт чухал ач холбогдол бүхий далд уурхайн төсөл цаашид саадгүй үргэлжлэхээр болж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчид, Олон улсын банк санхүүгийн байгууллагынханд өгч байгаа сайн мэдээ гэдгийг эдийн засагчид онцолж байгаа юм.

“Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн хувьцаа

"Туркойз Хилл Ресурс"-ын хувьцаа

“Степ Голд” компанийн хувьцаа