ГХЯ: Халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахисны дараа боомтуудыг хэвийн горимд оруулна

ГХЯ: Халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахисны дараа боомтуудыг хэвийн горимд оруулна

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Гадаад харилцааны яам хоорондын Газрын дарга нарын түвшний 8 дахь удаагийн уулзалт 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр болов.

Монголын талаас Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, хятадын талаас тус улсын Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын зөвлөх Жан Лин нар төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов. Уулзалтаар Монгол, Хятадын хилийн боомтын халдвар хамгаалал, дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад үнэлэлт өгч, боомтуудын үйл ажиллагааны талаар санал солилцов.

Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн хятадын талаас 2021 оны 11 дүгээр сард ирүүлсэн хариуцан зохион байгуулах үйл ажиллагааны жагсаалтын хэрэгжилтийг тус бүрээр нь танилцуулав. Мөн монголын тал Монгол, Хятадын Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын боомтын чиглэлээр улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын цэгийг тогтоохтой холбогдуулан хоёр улсын Гадаад харилцааны яам хооронд ноот бичиг солилцох замаар баталгаажуулах саналаа танилцуулав. Хятадын тал энэ асуудлаар ноот бичиг солилцохыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Монголын талаас дэвшүүлсэн зарим боомтоор газрын тос, эмийн бүтээгдэхүүн, хэрэгсэл зэрэг онцгой ачаа барааг хилээр нэвтрүүлэх, ачааны нэр төрлийг нэмэгдүүлэх хүсэлт тавив. Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн халдвар хамгааллын дэглэмийг хоёр талдаа сайтар сахин хамгаалсаны дараа боомтуудын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах, цагийн хуваарийг уртасгах боломжтойг мэдэгдлээ.

Эх сурвалж: ГХЯ




Улаанбаатарт 29 градус дулаан байна

6 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө