ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр /2022.02.04/ БНХАУ-д өвлийн олимпын нээлт болон тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй яриа хэлэлцээ хийхээр Бээжинд хүрэлцэн очжээ.ОХУ-ын төрийн тэргүүний хувьд тэрбээр нэг хоногийн айлчлал хийнэ гэв.
Тодруулбал, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хэлэлцээ болон хамтарсан тунхаглал дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа юм. Мөн коронавирусийн цар тахлаас хойш Ши Жиньпин өнөөдөр дэлхийн удирдагч нараас хамгийн түрүүнд ОХУ-ын төрийн тэргүүнтэй биечлэн уулзаж буй тухай дэлхийн хэвлэлүүд онцолсон байна.
ВИДЕО: