БИДНИЙ ТУХАЙ: "Монголоор дайруулж байгалийн хий нийлүүлэх" талаар В.Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй  ӨЧИГДӨР ярилцжээ

БИДНИЙ ТУХАЙ: "Монголоор дайруулж байгалийн хий нийлүүлэх" талаар В.Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ӨЧИГДӨР ярилцжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин БНХАУ-д айлчилж, өчигдөр/2022.02.04/ болсон Бээжингийн өвлийн олимпын наадмын нээлтэд оролцсон билээ. Тэгвэл энэ үеэр хоёр орны удирдагч Оросоос Хятад руу Монголоор дамжуулан хүргэх "Союз Восток" хийн хоолойн төслийн талаар ярилцжээ. Энэ талаарх нийтлэл ОХУ-ын төрийн мэдлийн ТАСС мэдээллийн агентлагт гарсныг орчуулан хүргэж байна.

-ОРОС, ХЯТАД УЛСУУД МОНГОЛООР ДАМЖУУЛАН БАЙГАЛИЙН ХИЙ НИЙЛҮҮЛЭХ ТАЛААР ЯРИЛЦАЖ БАЙНА-

Бээжингийн өвлийн олимпын нээлтийн үеэр Орос, Хятад хоёр орны удирдагч Оросоос Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятадад хүргэх "Союз Восток" хийн хоолойн төслийн талаар хэлэлцжээ. Энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэв.

ОХУ-ын “Газпром” компани БНХАУ-тай “Сибирийн хүч 2” төслийн хүрээнд байгалийн хийн нийлүүлэх ажлын талаар ярилцаж байгаа бөгөөд уг төслийг Монголд “Союз Восток” хий дамжуулах хоолойгоор үргэлжлүүлэх юм. Тус компанийн тэргүүн Алексей Миллерийн хэлж буйгаар төсөл хэрэгжсэнээр Хятадын зах зээлд жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжтой болох аж.

Мөн Алексей Миллер “бид Монголоор дамжуулан Хятадад байгалийн хий нийлүүлэх хувилбарын талаар ярилцсан. Уг ажил аль хэдийн хийгдэж эхлээд байгаа бөгөөд гэрээ 25 жилийн хугацаатай байна” хэмээгээд төслийн ач холбогдлыг онцлов.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Бээжинд хийсэн айлчлалын хүрээнд Баасан гарагт Газпром болон Хятадын Үндэсний газрын тосны корпорац (CNPC) Алс Дорнодын замаар байгалийн хийг худалдах, худалдан авах урт хугацааны гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу жилд 10 тэрбум шоо метр хийг Хятадад нийлүүлнэ гэсэн үг юм. Гэрээний дэлгэрэнгүйг ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Песков “Газпром”-руу илгээв.

"Союз Восток" бол Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх гол хийн хоолой бөгөөд "Сибирийн хүч 2"-ын үргэлжлэл болох юм. "Союз Восток" хийн хоолойн төслийн барилгын ажил 2024 онд эхлэх төлөвтэй байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх замын урт нь ТЭЗҮ-д зааснаар 962.9 километр, хоолойн диаметр нь 1400 мм, таван компрессорын станцтай байхаар төлөвлөжээ.

Эх сурвалж: TAСС




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө