Баасан гараг/2022.02.04/-т болсон Бээжингийн өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин оролцсон билээ. Тэгвэл цэнгэлдэх хүрээлэнд Украины тамирчид орж ирэх үеэр В.Путин зүүрмэглэсэн байдалтай камерын дуранд өртсөнийг барууны хэвлэлүүд онцолжээ.
Тодруулбал, Украины төрийн дуулал эгшиглэх үеэр В.Путин нүдээ анин, зүүрмэглэж байсан нь камерын бичлэгт буусан байна. ОХУ Украины хил дээр 100 мянган цэргээ байрлуулж, хоёр улсын харилцаа тун хурцадмал байдалд буй.
Энэ эгзэгтэй үед В.Путин Украины тамирчдыг орж ирэх үед зориудаар унтсан мэт дүр үзүүлсэн хэмээн зарим хэвлэл бичиж байна.
Putin fell asleep during the opening ceremony of the Olympics. pic.twitter.com/Eplkr6QThd
— MRCTV (@mrctv) February 4, 2022