Өчигдөр /2022.02.04/ “Бээжин-2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаа албан ёсоор болсон билээ.
Тэгвэл наадам зохион байгуулагдаж буй тус хотод сүүлийн 24 цагт бүртгэгдсэн коронавирусийн халдварын 45 тохиолдол илэрсэн байна. Зохион байгуулж буй улсын зүгээс халдвар хамгааллын дэглэмийн хувьд хэрэгжүүлэх ёстой бүхий л арга хэрэгслийг хэрэглэж байгаа ч олимп дуусах үед шинэ давлагаа эхлэж болзошгүй талаар судлаачид анхааруулсаар байгаа аж. Нийт батлагдсан 45 тохиолдлын 25 нь олимпын наадамд оролцож буй үндэсний шигшээ багийн гишүүд байсан бөгөөд үлдсэн 20 нь зохион байгуулахтай холбоотой хүмүүс байна гэжээ.