Цар тахлын үед хүмүүс маск зүүсний улмаас iPhone-ий Face ID функцийн ажиллагаагаа ажиллуулж чадахгүй хүндрэлд орсон.
Үүнээс болоод хүмүүс утас руугаа харах бүрдээ маскаа авах эсвэл зургаан оронтой нууц кодыг оруулах шаардлагатай болсон юм. Тэгвэл уг асуудлыг Apple компани удахгүй зах зээлд гарах iOS үйлдлийн системийн 15.4 хувилбар дээрээ шийдэж чаджээ.
Уг хувилбарын туршилтад оролцож байгаа мэргэжилтнүүдийн мэдээлснээр амны хаалт зүүсэн үед Face ID тун сайн ажиллаж байгаа гэнэ.
Шинэ Face ID нь амны хаалт зүүсэн үед нүүрний дээд хэсгээр буюу нүдний орчмын онцлог шинжээр эзнийхээ царайг таньдаг болсон байна. Ингэхийн тулд амны хаалт зүүсэн үеийнхээ царайг системд нэг удаа таниулж, бүртгүүлэх ёстой гэнэ.
Хэрвээ амны хаалтаас гадна нүдний шил зүүдэг бол нүдний шилтэй үеийнхээ царайг бас урьдчилж таниулах ёстой болжээ.
iOS системийн 15.4 хувилбар хоёрдугаар сарын сүүлээс гуравдугаар сарын дунд хүртэл хугацаанд зах зээлд нэвтэрнэ гэсэн хүлээлттэй байна.