Солонгосчуудын бүтээсэн хамрын маск шүүмжлэл дагуулж байна

Солонгосчуудын бүтээсэн хамрын маск шүүмжлэл дагуулж байна

БНСУ-ын “Atman” хэмээх үйлдвэр олон хүнтэй газар хоол идэх үед зөвхөн хамраа тагладаг маск зохион бүтээж, худалдаанд гаргажээ.

Үйлдвэрийн зүгээс энэхүү маск нь харахад инээдтэй санагдаж болох ч хоолны газар болон бусад үйлчилгээний газраар үйлчлүүлэхэд таныг агаар дуслын замаар халдвар авахаас сэргийлэх болно гэсэн байна.

Гэвч маскыг худалдаанд гаргаснаас хойш иргэдийн дунд шүүмжлэл дагуулж эхэлсэн бөгөөд цахим сүлжээнд “Үүний оронд зүгээр хамрандаа хөвөн чихчих”, “Ичмээр, хамар дээрээ жийргэвч өмсчихсөн юм шиг”, “Олон улс орнууд биднийг шоолж байгаа даа” хэмээн бичицгээж байгаа аж.

Эх сурвалж: The Guardian