Омикроноор өвдөөд эдгэрсэн хүн дахин Омикроны дэд хувилбараар өвчилсөн тохиолдол бүртгэгджээ

Омикроноор өвдөөд эдгэрсэн хүн дахин Омикроны дэд хувилбараар өвчилсөн тохиолдол бүртгэгджээ

Омикрон хувилбараар өвдөөд эдгэрсэн хүн дахин BA2 омгийн халдвараар өвчилсөн тохиолдол Израильд гарсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Өнгөрсөн сарын сүүлээр анх илэрсэн BA2 хувилбарыг эрдэмтэд Омикроны дэд хувилбар хэмээн нэрлэсэн бөгөөд 1.5 дахин илүү халдварлах чадвартай гэж мэдэгдээд байгаа юм. Одоогоор дахин халдвар авсан хүмүүсийг ажиглаж байгаа бөгөөд вакцин хийлгэсэн эсэх, халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон эсэхийг судалж байгаа аж.

Вейзманы хүрээлэнгийн профессор Эран Сегал уг тохиолдлын талаар засгийн газарт мэдээлэхдээ “BA.2 омгийн халдварлах чадвар маш өндөр боловч Омикроноос илүү хүнд өвчлүүлэхгүй” гэсэн байна. Мөн тэрбээр “ВА.2 омог Скандинавын орнуудад давамгайлж эхлээд байна. Шинээр илрэх халдварын тоо эрчимтэй нэмэгдэж буй ч сайн мэдээ нь эмнэлэгт хэвтэх, хүндээр өвчлөх тохиолдол нэмэгдээгүй байгаа юм” гэжээ.

Дани улсын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Омикрон хувилбараар өвчилсөн хүний халдвар тараах магадлал 29 хувьтай байсан бол BA.2 хувилбараар өвдсөн хүний халдвар тараах магадлал 34 хувь болж өсжээ.

Эх сурвалж: Timesofisrael

 




Өнөөдөр гахай өдөр

20 цагийн өмнө