БНСУ-ын хорих ангиудад коронавирусийн Омикрон хувилбарын тохиолдол өдөр бүр гарч байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Хууль зүйн яамны мэдээлснээр, хоёрдугаар сарын 7-ны өдөр Сөүл хотын зүүн хорих ангид 42 хоригдлоос коронавирусийн илэрсэн байна.
Түүнчлэн Гадаадын иргэдийг хамгаалах байр буюу Иммигрэйшнд халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Тодруулбал, Хвасон дахь Иммигрэйшнд шалгалт хийхэд хоёр ажилтан, нэг түр хоригдож байсан иргэнээс халдвар илэрч тусгаарлалтад оруулсан байна. Тус гадаадын иргэн нь Монгол Улсын харьяат байсан аж.
Эх сурвалж: Mk.co