Толгойг нь тастсан гэмт хэрэгтнүүдийн араг ясыг археологичид олжээ

Толгойг нь тастсан гэмт хэрэгтнүүдийн араг ясыг археологичид олжээ

Английн өмнөд хэсгээс төмөр замын малтлагын үеэр археологичид Ромын "гэмт хэрэгтнүүдийн" толгойг нь тастсан араг яснуудыг олжээ.

Тодруулбал, тус хэсгээс 40 орчим толгойг нь тастсан араг ясыг Ромын үеийн гэмт хэрэгтнүүдийнх  гэж судлаачид үзэж байгаа бөгөөд 50 гаруй археологичдын баг жил гаруйн хугацаанд тус газар дээр ажиллаж, малтлага хийж байсан аж. Тэндээс 1200 гаруй зоос, шоо, хонх, халбага, зүү, гархи зэргийг олсон байна.  Судлаачдын үзэж байгаагаар тухайн үед гэмт хэрэгтэн эсвэл гадуурхагдсан иргэдийн толгойг тасалж, оршуулдаг байсан талаар мэдээлжээ.

Эх сурвалж: BBC,CNN