Монгол охиныг дээрэлхсэн сурагчдад ЗУРГААН зүйл ангиар дахин хэрэг үүсгэж, шалгаж эхэлжээ

Монгол охиныг дээрэлхсэн сурагчдад ЗУРГААН зүйл ангиар дахин хэрэг үүсгэж, шалгаж эхэлжээ

Өнөөдөр БНСУ-ын Кённам хотын Цагдаагийн газрын Хүүхдийн хүчирхийллийг шалгах тусгай баг 13 настай монгол охиныг бүлэглэн хүчирхийлсэн хэргийг дахин шалгаж, яллах байгууллагад шилжүүлсэн тухайгаа мэдэгдлээ.

Цагдаагийн байгууллага хэрэгт холбогдох сурагчдад нийт зургаан зүйл анги нэмсэн байна. Тодруулбал, бүлэглэсэн дээрэлхэх, хүнийг барьцаалах, бэлгийн дарамт учруулах(зөвшөөрөлгүй видео бичлэг тараасан), доромжлох, албадан хүчирхийлэх, сүрдүүлж заналхийлэх гэсэн зүйл ангиадаар сурагчдыг шалгаж эхэлжээ.  

Улсан дүүргийн прокурорын газраас Монгол охиныг дээрэлхсэн сурагчдыг хүүхдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч хохирогчийн талаас дахин мөрдөн байцаалт явуулах хүсэлт гаргасан байна. Улмаар Улсын мөрдөн байцаах газраас дахин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг даалгасан тул цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: Mk.kr