Хятад, Солонгосын алдартнууд улсынхаа тамирчныг дэмжсэнд шүтэн бишрэгчид нь дургүйцлээ илэрхийлж байна

Хятад, Солонгосын алдартнууд улсынхаа тамирчныг дэмжсэнд шүтэн бишрэгчид нь дургүйцлээ илэрхийлж байна

Энэ хоёрдугаар сарын 04-нөөс /2022.02.04/ БНХАУ-ын Бээжин хотноо өвлийн олимпын XXIV наадам албан ёсоор эхэлж, улс орны тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөөр байгаа билээ.

Тэгвэл тус олимпын наадамд оролцож буй өөрийн улсын баг тамирчдаа алдарт дуучид дэмжиж, нийтлэл, сэтгэгдэл оруулсныхаа төлөө үзэн ядсан сэтгэгдэл авах цаашлаад бойкотлуулах тохиолдол гарах болжээ.

Жишээлбэл, БНСУ-ын алдарт BTS хамтлагийн багийн ахлагч Ким Намжүн өөрийн инстаграм хуудаснаа эрэгтэйчүүдийн 1000 метрийн шорт трекийн төрөлд өрсөлдсөн Хван Де Хёныг дэмжиж буйгаа илэрхийлсэн стори оруулсан нь Хятад фэнүүдэд огт таалагдаагүй байна. Иймээс сошиалд түүнийг хамтлаг болоод хувь хүнрүү дайрч доромжилсон сэтгэгдэл бичихийн зэрэгцээ дуугийн сонсохгүй байхыг уриалсан арга хэмжээ авах хүртэл авахаа илэрхийлсэн байна. Энэ мэт мөн алдарт AESPA хамтлагийн Хятад гишүүнийг Хятад тамирчин алтан медаль авсанд баяр хүргэсэнд мөн фэнүүд нь хамтлагаасаа гарахыг шаардаж байгаа гэжээ.