АНУ-ын алдарт “youtuber” сурталчилгааны ажлаар Исландад явж байхдаа нас баржээ

АНУ-ын алдарт “youtuber” сурталчилгааны ажлаар Исландад явж байхдаа нас баржээ

АНУ-ын скейтбордчин, кино найруулагч Жош Нойман Исландад болсон онгоцны ослоор амиа алдсан дөрвөн хүний нэг байсныг орон нутгийн эрх баригчид баталжээ.

“YouTube” сувагтаа 1.2 сая дагагчтэй байсан Жош Нойман нь энэ сарын 3-ны өдөр сурталчилгааны зураг авалтад оролцохоор тус улсыг зорьсон ч түүний сууж явсан онгоц сураггүй алга болсон юм. Ийнхүү эрэн сурвалжлах ажиллагаа эхэлсэн ч өнгөрөгч ням гарагт Исландын нийслэл Рейкьявикийн ойролцоох Тингваллаватн нуураас Жош Нойман  болон гурван хүний цогцос олджээ.

Эрх баригчдын мэдэгдэлд дурдсанаар нуурын гүнд 37 метрийн гүнээс талийгаачдын цогцсыг олсон байна. Аврах ангийнхан цаг агаарын аюултай нөхцөл байдлын улмаас цогцсыг гаргах ажлыг ням гарагт зохион байгуулахаас татгалзаж, тун удахгүй үргэлжлүүлэхээр болжээ.

22 настай Жош Нойман нь экстрим спортоор хичээллэдгээрээ алдартай нэгэн байсан аж. Харамсалтай ослын улмаас түүнийг нас барсны дараа түүний хамтран ажиллаж гэж байсан Исланд дахь Бельгийн “Suspicious Antwerp” брэнд мэдэгдэл гаргаж эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN