Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

Өнөөдөр /2022.02.17/ өдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлшинэ, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндйигөөр 18-23 градус, цас багатай газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, говийн бүс нутгийн  баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө 14-16 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.