Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар жавартай, хүйтэн хэвээр байна. Өнөөдөр /2022.02.19/ нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 17-22 градус, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө 13-15 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.