Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

Өнөөдөр /2022.02.20/ ихэнх нутгаар жавартай, хүйтэн хэвээр, солигдмол үүлтэй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 16-21 градус, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.