Улаанбаатарт 13 градус хүйтэн байна

Улаанбаатарт 13 градус хүйтэн байна

Өнөөдөр /2022.02.21/ нутгийн зүүн хагаст  цас орж, явган шуурга шуурч, жавартай хүйтэн хэвээр байна. Өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр өдөртөө 11-16 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр өдөртөө 4-9 градус, бусад нутгаар өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, өдөртөө 11-13 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.