Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Өнөөдөр\2022.02.22\өдөртөө нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 11-16 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө 7-9 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.