Улаанбаатарт цэлмэг, 6 градус хүйтэн байна

Улаанбаатарт цэлмэг, 6 градус хүйтэн байна

Өнөөдөр /2022.02.23/ ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 10-15 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө 4-6 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.