Хоёр жил тасарсан "Бүргэдийн баяр" Кувейтийн байгаль хамгаалах төвд болно

Хоёр жил тасарсан "Бүргэдийн баяр" Кувейтийн байгаль хамгаалах төвд болно

Коронавирусний халдварын нөхцөл байдал, хязгаарлалтын улмаас сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод зохиогдоогүй өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагаа Бүргэдийн баярыг сэргээж байна.

Тодруулж хэлбэл "Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр-2022" наадам Улаанбаатар хотод “Монгол-Кувейтийн байгаль хамгаалах төв”- д энэ сарын 12-ны өдөр болно.

Бүргэдийн баяраар бүргэдчид бүргэдээ хэрхэн сургасан байдлыг шалгаруулах үзүүлбэр, казахын ард түмний уламжлалт тоглоом тулам булаалдах /көкпар/ тэмцээн, урлагийн тоглолт, шонхор шувууны үзүүлбэр, олон үндэстэн ястны хувцас шалгаруулах, бүргэдээр ан бариулах шувуулахуйн үзүүлбэрүүдийг тус тус үзүүлэх аж. Мөн үйл ажиллагааны хүрээнд "Аялал жуулчлал ба Бүргэдийн баяр" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 11-ний өдөр зохион байгуулна.