Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуургатай байна. Өнөөдөр\2022.02.25\ихэнх нутгаар үүлэрхэг, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр  хүрч ширүүснэ.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 6-8 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.