Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

Өнөөдөр /2022.02.27/ Архангайн зүүн өмнөд, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун, Дундговийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг.  Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 6-8 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.