Улаанбаатарт 3 градус хүйтэн байна

Улаанбаатарт 3 градус хүйтэн байна

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Өнөөдөр\2022.03.01\нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна. Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө 1-3 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.