Улаанбаатарт 0 градус байна

Улаанбаатарт 0 градус байна

Өнөөдөр\2022.03.02\ихэнх нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө 0 градус орчим байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.