Улаанбаатарт 4 градус хүйтэн байна

Улаанбаатарт 4 градус хүйтэн байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэх

Өнөөдөр\2022.03.02\өдөр Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө говийн бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ, өдөртөө 2-4 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.