Улаанбаатарт 5 градус хүйтэн байна

Улаанбаатарт 5 градус хүйтэн байна

Өнөөдөр\2022.03.04\өдөртөө Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Төв, зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 градус, говийн бүс нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна. Улаанбаатарт өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.