Баянхошууны тойргоос “Жанцан дэлгүүр” автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг түр хаана

Баянхошууны тойргоос “Жанцан дэлгүүр” автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг түр хаана

2019 оны есдүгээр сарын 29-ний шөнийн 00:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд Баянхошууны тойрог буудлаас Баянхошуу "Жанцан" дэлгүүрийн буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаахаар болжээ.

Энэ үеэр зурагт заасны дагуух түр замаар зорчуулах юм байна.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд хийгдэж байгаа тул гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд автозамд сэтэлгээ хийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх аж.