Улаанбаатарт 10 градус дулаан байна

Улаанбаатарт 10 градус дулаан байна

Өнөөдөр\2022.03.08\Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар  хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө 8-10 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.