Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд ингэ ихэрлэжээ

Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд ингэ ихэрлэжээ

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын малчин Ш.Дашчирэвийн хотонд ингэ ихэрлэжээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын  Баян-Говь багийн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Шөвгөрийн Цэдэндорж агсны дүү Ш.Дашчирэвийн хот айлд гуравдугаар сарын 7-ны өдөр ингэ ихэрлэсэн байна.

Ингэ ихэрлэхийг Монголчууд эрт дээр үеэс сайн цагийн эхлэл хэмээн үзэж бэлгэшээж ирсэн билээ. Нутгийн түмэн дэлгэр сайхан цаг ирэх нь хэмээн бэлгэшээж байна.