Увс аймагт өчигдөр 4.5 магниутын хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлт болжээ

Увс аймагт өчигдөр 4.5 магниутын хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлт болжээ

Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” хэмээх газарт  өчигдөр/2022.03.08/ хоёр удаагийн газар хөдлөлт болжээ. Тодруулбал,

  • 09:48 цагт сумын төвөөс баруун зүгт 44 км-т, Ө-50°15’00.0”, У-91°00’00.0” байршилд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөл
  • 13:44 цагт сумын төвөөс баруун зүгт 37 км-т, Ө-50°12’36.0”, У-91°08’24.0” байршилд мөн 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сагил сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” заставын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.