Улаанбаатарт 6 градус дулаан байна

Улаанбаатарт 6 градус дулаан байна

Өнөөдөр\2022.03.10\ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цас багатай газар болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө 4-6 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө