Улаанбаатарт 0 градус байна

Улаанбаатарт 0 градус байна

Өнөөдөр\2022.03.12\өдөр Дорнодын нутгаар цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтайн өвөр говиор 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 0 градус орчим байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө