Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна

Өнөөдөр\2022.03.22\нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө 1-3 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.