Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр /2022.03.27/ олон улсын түншүүддээ цэргийн тусламжаа нэмэгдүүлэхийг дахин уриалж, манай улс НАТО-гийн танк, онгоцны ердөө 1 хувийг л авахыг хүсч байна гэж мэдэгдлээ.
Тэрээр, Польшийн Ерөнхийлөгч А.Дудатай бямба гараг /2022.03.26/-т хийсэн хоёр удаагийн яриа хэлэлцээнийхээ үеэр Европ дахь нийтлэг аюулгүй байдлыг бэхжүүлэх хэрэгцээг хөндсөн байна. Мөн энэ үеэр “Украин улс энэхүү тусламжийг 31 хоногийн турш хүлээж байна байна. "Евро-Атлантын холбоог яг хэн удирдаж байна вэ" гэсэн асуулт гарч ирж байна гэж В.Зеленский хэлжээ. Тэрээр Украины олон улсын түншүүддээ хандан тус улсыг дэмжих дэмжлэгээ идэвхжүүлэхийг уриалжээ.
Эх сурвалж: CNN