Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, авто замын ачааллыг иргэд шууд хянах боломжтой боллоо.
Нийслэлийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн систем болох open.ulaanbaatar.mn сайтад шинээр нэвтрүүлсэн "Traffic" цэс нь хотын замын хөдөлгөөний удирдлага, төлөвлөлтийг сайжруулах, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Та сайтын Traffic хэсэгт нэвтэрснээр дараах мэдээллийг авах боломжтой:
- Замын хөдөлгөөний нөхцөл байдал, замын ачаалал
- Хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн статистик
- Гол гудамж, замын дундаж хурд болон зорчих хугацаа
- Хөдөлгөөний эрчим, өмнөх өдрүүдтэй харьцуулсан мэдээлэл
- Цаг агаарын мэдээлэл зэргийг харах боломжтой.